Санхүүгийн тусламж авах зарим боломжит эх үүсвэр


Мартина Шульц нь Германы Гамбург хотод АНУ-ын Ерөнхий Консулын газарт соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн ба Гамбург хотын Америкийн төвийн зөвлөх зохицуулагчаар ажилладаг бөгөөд энэхүү өгүүлэлдээ гадаадын оюутнууд, нэн ялангуяа бакалавраас дээш зэрэг эзэмшихээр суралцахыг хүсэгчдэд санхүүгийн дэмжлэгийн талаар хаана хандаж болох тухай зөвлөлгөө өгсөн байна.

 

Жил бүр 500 мянган гадаадын оюутан АНУ-ын коллеж, их сургуулиудад элсэн суралцах хүсэлтээ гарган амжилтанд хүрдэг. Олон улсын боловсролын институтын үзэж байгаагаар тэдгээрийн 67% нь Америкт суралцах зардлаа ар гэрийнхнээрээ төлүүлэхээр болдог. Мөн олон оюутны хувьд санхүүгийн дэмжлэг олох асуудал нь АНУ-д суралцах эсэхийг нь шийдвэрлэх гол хүчин зүйл болдог. Гадаадын оюутан АНУ-д нэг хичээлийн жилийн хугацаанд амьдарч сурахад дундажаар 16-46.5 мянган ам.доллар зарцуулах ёстой болдог.

ГАДААДЫН ОЮУТАН НЬ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙГ ХААНААС АВДАГ ВЭ?

Оюутны өөрөө хариуцах төлбөрийн мөнгөн дээр нэмэрлэж санхүүгийн дэмжлэг авах гол эх үүсвэрүүд нь АНУ-ын коллеж, их сургуулиуд нь байдаг. Тэд оюутандаа сургалтын төлбөрийн 23 хувийг чөлөөлж тусламж үзүүлдэг бол мөн тухайн орон нутгийн засгийн газар буюу их сургуулиуд төлбөрийн 2,4%-ийн хөнгөлтийг олгодог. Бакалаврын зэрэгтэй боловсрол эзэмших ба магистр, докторын сургалтанд хамрагдах хоёрыг харьцуулвал төлбөрийн хувь тэс өөр байдаг. Бакалаврын зэргээр суралцагч гадаадын оюутнуудын зөвхөн 10 хувь нь тухайн коллежоос санхүүгийн туслалцаа авдаг байхад магистр, докторын зэрэгт суралцагсдын 41 хувь нь суралцаж буй их сургуулиасаа дэмжлэг авсан байдаг. Тэдгээр суралцагсдаас олон хүн докторын болон эрдэм шинжилгээний институтад эрдэм шинжилгээний туслах ажилтан, туслах багшаар ажилладаг. Түүнээс гадна магистрын сургалттай харьцуулвал Доктор буюу PhD-гийн сургалтанд хөрөнгө мөнгийгхамаагүй илүү хувиар төлөвлөсөн байдаг. Нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны сургалтанд зориулсан төсвөөс илүүтэйгээр шинжлэх ухааны нарийн мэргэжлийн сургалтанд хөрөнгө мөнгийг илүү төлөвлөсөн байх жишээтэй. Түүнчилэн онолын буюу судалгааны чиглэлээр суралцахад төлөвлөсөн хөрөнгө мөнгө нь дан мэргэжил эзэмшихэд зориулсан төсвөөс илүү байдаг. Дашрамд тэмдэглэхэд, сурч буй сургуулиасаа санхүүгийн тусламж авах боломж нь хоёрдахь жилээсээ нэмэгддэг.

АНУ-ААС ЯМАР ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ АВЧ БОЛОХ ВЭ?

Бакалаврын зэргээр суралцах гадаадын оюутнууд сургалтын төлбөрийн оюутны цалингийн нэг хэсгийг даалгуулах талаар хувийн коллеж, их сургуулиудад хандаж болно. Мөн гадаадын оюутнууд биеийн тамир, спортын аль нэг төрлийг гарамгай эзэмшсэн бол сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна оюутны зээл авах эрхтэй байдаг. Бакалавраас дээш зэргээр суралцах оюутнууд багшлах, судалгааны болон захиргааны туслах ажилтнаар ажиллах хүсэлт гаргаж болно. Түүнчилэн хувийн болоод улсын их сургуулиудаас мэргэжил дээшлүүлэх зардал болон оюутны тэтгэлэг авах талаар хандаж болно. Мөн эдгээр оюутнууд нь оюутны хөнгөлөлттэй зээл авах талаар хүсэлт гаргах боломжтой байдаг.

САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ АВАХ ТАЛААР ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ХӨӨЦӨЛДӨХ ВЭ?

Санхүүгийн тэтгэлэг буюу тусламж авах талаар болж өгвөл хичээл эхлэхээс 15-18 сарын өмнө эрт хөөцөлдөж эхлэх нь зүйтэй. Өөрийн орны засгийн газар, их сургуулиудаас олгодог сургалтын тэтгэлэгийн талаар судлаж эртхэн өргөдлөө өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: E-Journal USA сэтгүүл


Ангилал: Санхүүгийн эх үүсвэр

Уншсан тоо: 134, 1-р сар. 2, 2012, 11:50 a.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай