АНУ-д бакалаврын зэргээр суралцахад тавигдах шаардлага
Ихэнх бакалаврын зэргүүд нь 120 кредит цаг (улирлын буюу 3 сарын тогтолцоотой бол 180 цаг)-аас бүрддэг. Висконсин муж улсын Милуоки дахь Боловсролын итгэмжлэлийн үнэлгээний үйлчилгээний ажилтан, хатагтай Маргарет Шварцман нь кредит цагийн талаар тайлбарыг дараах байдлаар хийсэн байна.
Их, дээд сургуульд хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлэх үндсэн дээр элсэх хүсэлтэй байгаа оюутнууд тухайн сургалтын тодорхой нэг хугацаанд ямар ч байсан 15 семестрийн кредит цаг буюу жилд 30 кредит цагийн хичээлд хамрагдсан байх ёстой аж. Үүнд,
Эхний жилд суралцаж буй оюутан (Freshman): 1-30 кредит цаг;
Хоёр дахь жилд суралцаж буй оюутан (Sophomore): 31-60 кредит цаг;
Гурав дахь жилд суралцаж буй оюутан (Junior):61-90 кредит цаг;
Дөрөв дэхь жилд суралцаж буй оюутан (Senior): 91-120 кредит цаг;
ОНОЛЫН ХИЧЭЭЛ
Нэг кредит цаг нь 50 минут (ангид хичээллэх хугацаа) -аар долоо хоногт нэг семестр (15 долоо хоног) хичээллэх хугацааг хамардаг. Иймд оюутнууд долоо хоногт гурван удаа тус бүр 50 минутын хугацаатайгаар гурван кредит курсыг ангидаа хичээллэнэ. Ихэнх их, дээд сургуульд элсэхээс өмнөх сургалтанд хамрагдаж буй оюутнууд таван курс буюу нийт 15 кредит цагийг авдаг. Тиймээс, оюутнууд долоо хоногт 15 цагийг ангидаа хичээлллэнэ. Хичээлд бэлтгэх хугацаанд уншлага, гэрийн даалгавар хийх, номын санд судалгаа хийх, тест болон асуулт, хариултын уралдаан, тэмцээнд бэлтгэх ажлууд орох ба эдгээр нь анги, танхимдаа хичээллэх цаг дээр нэмэгдэж тооцогддог.
ЛАБОРАТОРИЙН, ДАДЛАГЫН АЖИЛ БОЛОН УРЛАНД ХИЙХ СУРГАЛТ (соёл урлаг, уран зураг, шугаман зураг г.м )-ЫН КУРС
Нэг семестрийн хугацаанд нэг долоо хоногт 2-оос 4 удаа 50 минуттай тэнцэх нэг кредит цагийг анги, танхимд хичээллэх учиртай. Өөрөөр хэлбэл, оюутнууд лабораторийн болон дадлагын ажилд, урланд онолын сургалтанд 2-4 удаа тус бүр нэг кредит цаг зарцуулах ёстой аж. Гадуур хийх давтлагад кредит цагийн хязгаар буюу шаардлага тавьдаггүй болно. Жишээ нь, тухайн оюутан лабораторт явагдах сургалтанд долоо хоногт хоёроос доошгүй удаа явж сургалт бүрт наад зах нь 50 минутын 2 кредит цагийг зарцуулсан байх учиртай.
Эх сурвалж: E-Journal USA
Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо
Уншсан тоо: 224, 1-р сар. 3, 2012, 10 a.m.
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай
Сэтгэгдлүүд:
Эрхэм Neonleo нь 2012/01/02 22:58:51-д энэ сэтгэгдлийг үлдээв
15
11
Хэрэгтэй мэдээлэл байна
Эрхэм batbileg нь 2012/01/03 01:26:48-д энэ сэтгэгдлийг үлдээв
7
12
ok