Сургалтын үнэлгээ


АНУ-д дараах сургалтын үнэлгээг хамгийн өргөнөөр хэрэглэдэг:

А = 4
B = 3
C = 2
D = 1 /АНУ-ын үнэлгээ/
F = 0 Огт тэнцээгүй гэсэн үг, зарим тохиолдолд E гэдэг.
 
Багш нар оюутнуудаа дараах үнэлгээгээр ялгаж тэмдэглэх нь түгээмэл байдаг:
I = Бүрэн биш /бүрэн гүйцэт оюутан болоогүй/
W = Сургуулиас гарсан
WU = Албан бусаар гарсан
Audit = Сонсогч /Бусад оюутны адил хичээлд сууж даалгавар хийнэ, гэхдээ дүн, кредитын оноо авахгүй/
Pass/Fail = Шалгалт Тооцсон /Тооцоогүй буюу Өгсөн/ Унасан /Оюутан нь үүнээс өөр дүн авахгүйгээр хичээлд сууж байгаа/
Pass No Credit = Шалгалт өгнө гэж эсвэл кредит цуглуулахгүйгээр хичээлд суух оюутныг ийнхүү тэмдэглэнэ.
 
Багш бүр зааж буй хичээлээрээ оюутны сурлагыг үнэлж эцсийн дүн гаргахад өөрийн гэсэн үнэлгээний шат, аргачлалыг гаргаж хэрэглэдэг. Багш нар эхний хичээл дээрээ оюутнууддаа энэхүү дүн, үнэлгээний шат, аргачлалаа танилцуулдаг, мөн заах хичээлийн хөтөлбөрт оруулсан байдаг. Түүнчилэн ихэнхи багш нар явцын шалгалт, шинжилгээ, судалгааны буюу бие даалтын ажлыг хэрхэн үнэлэх тухайгаа танилцуулдаг. Жилийн эцсийн дүн зөвхөн явцын шалгалт буюу бие даалтын ажлын үнээс хамаарч гарна гэдэг бол тун ховор байдаг. Эцсийн дүнг, маш олон зүйлийг хамтад нь авч үзэж байж /%/ хувиар гаргаж дүгнэдэг. Эдгээрийн заримыг доорх жагсаалтаас харж болно. Үүнд:
 
• Анги танхимд хичээлийн явцад идэвхитэй оролцсон эсэх
• явцын шалгалт, хяналтын ажлуудын дүн
• өвлийн улирлын шалгалтын дүн
• жилийн эцсийн шалгалтын зүн
• жилийн эцсийн шинжилгээ судалгааны ажил, бүтээлийн дүн.


Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо

Уншсан тоо: 75, 1-р сар. 9, 2012, үд дунд

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай