АНУ-ын магадлан итгэмжлэл


“Магадлан итгэмжлэл нь дээд боловсролын тогтолцоонд коллеж, их сургуулиуд болон дээд боловсролын хөтөлбөрүүдийн чанарыг хэрхэн хангаж, хэрхэн сайжруулж буй байдлыг нягталдаг чанарын гадаад хяналтын үйл явц юм. Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх гэсэн санаа зорилгоос үүдэлтэй юм.

АНУ-д магадлан итгэмжлэлийг чухамхүү энэ зорилгоор буй болсон ашгийн төлөө бус хувийн байгууллагууд гүйцэтгэдэг. Дээд боловсролын чанарын гадаад хяналт бол төрийн бус үйл ажиллагаа юм. Бусад оронд магадлан итгэмжлэх, чанарыг хангуулах үйл ажиллагааг голдуу засгийн газар эрхлэн явуулдаг.
Магадлан итгэмжлэгч нар нь 50 муж улс болон гадаадын хэд хэдэн орны коллеж, их сургуулиудад хяналт шалгалт хийдэг. Хууль эрхзүй, анагаах ухаан, бизнес, асрамжлал, нийгмийн хамгааллын ажил, эмзүй, урлаг болон сэтгүүл зүй зэрэг олон мэргэжлийн хүрээнд олон мянган хөтөлбөрийг хянан шалгадаг. ”
Дээрх баримт бичгийн дагуу бүс нутгийн, үндэсний, тусгай мэргэжлийн гэсэн гурван төрлийн магадлан итгэмжлэгч бий. Магадлан итгэмжлэл нь чанарыг хангах, холбооны сангаас дэмжлэг авах боломжтой мэргэшлийг тодорхойлох, нэг сургуулиас нөгөөд шилжин суралцах боломжийг хөнгөвчлөх, сургуулиас олгож байгаа мэргэжлийн зэрэг буюу зөвшөөрөлд итгэх итгэлийг ажил олгогчдод төрүүлэх зорилгод үйлчилж буй юм.
 
Эх сурвалж: Е-Journal USA


Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо

Уншсан тоо: 70, 1-р сар. 20, 2012, 8:50 a.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай