Их, дээд сургуулийн хичээлийн жил гэж юу вэ?
Ихэнх бакалаврын зэрэг олгох сургалтыг бүтэн дөрвөн жилийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн байдаг. Бакалаврын зэрэг нь эрдмийн зэргээр цаашид суралцах болон ажил эрхлэх боломжийг олгодог. Шинжлэх ухааны гишүүний зэргийг голдуу хоёр жилийн сургалттай орон нутгийн коллежууд (эсвэл гурван жилийн сургалттай бага коллежууд) олгодог журамтай. Тухайн сургуулийн шинжлэх ухааны гишүүний зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай дээд боловсролын өмнөх сургалтанд хамрагдах эсвэл ажил эрхлэх боломж олгодог.
Ихэнх хичээлийн жил нь 15 долоон хоногийн хоёр семестертэй байдаг.
Хичээлийн жил нь голдуу найм буюу есөн сард эхэлж, тав буюу зургаан сард дуусч, арван хоёр буюу нэг сард богино хугацааны “өвлийн” амралттай байдаг. Зургаа, долоо буюу найман сард зуны амралт болдог тул сургуулийн өмнөх түвшний сургалтанд элсүүлэх ажиллагаа энэ үеэр заавал явагдах шаардлагагүй байдаг.
“Дамжаа”
Freshman: Эхний жилдээ суралцаж буй оюутан;
Sophomore: Хоёр дахь жилдээ суралцаж буй оюутан;
Junior: Гурав дахь жилдээ суралцаж буй сурагч оюутан;
Senior: Дөрөв дэхь жилдээ суралцаж буй оюутан;
Бусад нийтлэг хичээлийн жилийн хөтөлбөрт “сургууль, коллежид гурван сарын хугацааг” буюу “триместрийг” хамруулдаг ба энэ нь ижил гурван хугацаатай буюу тус бүр нь 10-12 долоо хоногтой тогтолцоо бөгөөд “улирлын буюу 3 сарын хугацаатай” тогтолцоо тус бүр нь 10 долоо хоногоос бүрдсэн дөрвөн ижил хугацаа юм. Иймд оюутнууд хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан гэж тооцогдохын тулд эдгээр 4 улирлын сургалтын хугацааны гуравт нь хамрагдсан байх ёстой.
Ангилал: АНУ-ын боловсролын тогтолцоо
Уншсан тоо: 57, 1-р сар. 23, 2012, 3:05 p.m.
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай