Гадаад улсад магистрантур, докторантурт суралцуулна.
Гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулахаар болсон тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ.
Уралдаант шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүсийг оруулах ажээ.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2011 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Төв номын сангийн 305 тоот өрөөнд бүртгэх бөгөөд энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайтаас авч болох нь.
Ангилал: Тэтгэлэгт хөтөлбөр
Уншсан тоо: 250, 12-р сар. 2, 2011, 1:46 p.m.
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай
Сэтгэгдлүүд:
Эрхэм Neonleo нь 2012/01/03 04:46:24-д энэ сэтгэгдлийг үлдээв
17
13
fadsjfh