Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.


Нээлттэй нийгэм хүрээлэн, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвтэй хамтран Уорвикийн их сургуулийн 2012-2013 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Шалгарсан иргэн 2012-2013 оны хичээлийн жилд Их Британийн топ 10 сургуулийн нэг болох Уорвикийн их сургуульд магистрын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

Тус сургуульд Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа зэрэг чиглэлээр магистрын зэрэг хамгаалж болох бөгөөд дээрх тэтгэлэгт их дээд сургуулийг тухайн суралцах чиглэлээрээ төгссөн, эсвэл ажлын туршлагатай Монгол улсын иргэн оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Тэтгэлэгт Уорвикийн их сургуульд сурах сургалтын төлбөр, стипенд, замын зардал багтаж буй юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлж 2 хуулбарын хамт 2012 оны 1-р сарын 31-ний дотор Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвд ирүүлэх хэрэгтэй. Үүнд:

-          Өргөдлийн маягт (Татах)

-          Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-          Дипломын албан ёсны орчуулга

-          2 тодорхойлох захидал (битүүмжилсэн байх)

-          Англи хэлний  шалгалтын  оноо,  сертификатууд /хэрэв байгаа бол/

 

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-210648

Утас: 319016, Факс: 326941

E-mail: sayamaa@earcmn.org

Цахим хуудас: http://www.earcmn.org


Ангилал: Тэтгэлэгт хөтөлбөр

Уншсан тоо: 111, 12-р сар. 3, 2011, 7:47 p.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай