2012-2013 онд Төв Европын их сургуульд суралцуулна.


Унгарын Будапешт хот дахь Жорж Соросын үүсгэсэн байгуулсан Америк стандартаар хичээлээ заадаг Төв Европын их сургууль 2012-2013 оны хичээлийн жилд магистр, докторын чиглэлд суралцах тэтгэлэгт хөтөлбөрөө зарласныг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс зарлаад байна. Төв Европын Их Сургуулийн бүх хичээл англи хэл дээр явагддаг бөгөөд АНУ-д магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Өдгөө 100 гаруй орны 1600 гаруй оюутнууд суралцаж, 30 гаруй орны 300 багш хичээл зааж байна.

Тэтгэлэг: Сургуульд ирэх буцах зардал, сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, сарын стипенд орно.

Байгаль орчин, төрийн бодлого, жендер судлалаар суралцах хүмүүс Европын Холбооны тэтгэлэгт хамрагдах боломжтой ба 2 тэнхимд зэрэг өргөдөл мэдүүлэх боломжтой юм.

Магистрын болон докторын зэрэг олгох сургалтын чиглэл:                                                      

Бизнесийн удирдлага (MBA, IMM)

Эдийн засаг (MA, PhD)

Жендер судлал (МА, PhD)

Байгал Орчин судлал ба бодлого (MSc , PhD)

Tүүх (МА , PhD)

Олон Улсын Харилцаа ба Европ судлал (MA)

Дундад зуун судлал (МА, PhD)

Математикийн ухаан ба түүний хэрэглээ (PhD)

Улс төр судлал (МА, PhD)

Үндэстэн судлал (MA)   

Гүн ухаан (PhD)

Төрийн бодлого (MPP Public Policy)

Хууль зүй (LLC, LMA)

Социологи ба нийгмийн антропологи (МА,PhD)

Танин мэдэхүй (PhD)

 

Тавигдах шаардлага:

-Монгол Улсын иргэн байх

-Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн (TOEFL-ийн шалгалтанд Магистр 570, Доктор 600-аас дээш оноо авах чадвартай байх)

-Их, дээд сургуулийг сайн, онц дүнтэй төгссөн, эсвэл төгсөх курст суралцаж байгаа (докторын зэргээр суралцах хүмүүс Магистрын зэрэг эзэмшсэн байх)

-Магистр болон докторын академик зорилгоо нарийвчлан тодорхойлсон байх

 

Шалгаруулалтын үе шат:

2012/01/04 – Европын холбооны тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол өргөдлөө онлайн илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх ёстой)

2012/01/25 – Сургуулийн тэтгэлэгт өргөдөл мэдүүлж байгаа бол онлайн өргөдлөө илгээх эцсийн хугацаа (албан ёсны TOEFL шалгалтын оноотой байх албагүй) 

Эхний шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг 2012 оны 2-р сарын 11-ны өдөр албан бус TOEFL-ийн шалгалтанд урьж оролцуулна. Эдийн засаг, хууль, улс төр, дунд зуун судлал, математикийн чиглэлээр суралцах хүмүүс мөн энэ өдөр тухайн тэнхимийн мэргэжлийн шалгалт өгнө.

2012/03-04-р сард Хоёрдугаар шатны шалгалтад тэнцсэн хүмүүсээс Төв Европын Их Сургуулийн багш нар ярилцлага авна.

2012/04/15-наас хойш - Шалгарсан хүмүүсийн хариу ирнэ.

Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх


Ангилал: Тэтгэлэгт хөтөлбөр

Уншсан тоо: 189, 12-р сар. 8, 2011, 8:25 p.m.

Шинэ мэдээ

  • TOEFL Conversion Chart

    Дэлхийн ихэнх оронд 2005 оноос интернэтэд суурилсан TOEFL-ын шалгалтыг нэвтрүүлж өнөөдөр цөөн хэдэн оронд ...

    Уншсан тоо: 21 | 3-р сар. 7, 2012, 3:54 p.m. | Дэлгэрэнгүй

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтрэх шаардлагатай

Сэтгэгдлүүд:

Эрхэм batbileg нь 2011/12/19 22:10:05-д энэ сэтгэгдлийг үлдээв 2420

test